НӨАТ-ын 2018 оны буцаан олголтыг ирэх долоо хоногоос олгохоор болжээ. Тодруулбал, Татварын ерөнхий газраас энэ сарын 25-ны дотор НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн мэдээллийг нягталж шалгаад бүх тооцооллоо шалгаж Сангийн яаманд хүргүүлэх гэнэ.
Энэ талаар тус газрын Татвар төлөгчтэй харилцах газрын Татварын улсын байцаагч Ц.Ундармаа хэлэхдээ "НӨАТ-ын баримтыг бүртгүүлэх хугацаа өнгөрснөөс хойш Татварын ерөнхий газар судалгаагаа нэгтгээд нэгдүгээр сарын 25-ны дотор Сангийн яаманд хүргүүлдэг. Сангийн яам санхүүжилтээ шийдээд Монгол банкинд шилжүүлснээр НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлнэ. Хэрэв бүртгэлийн мэдээлэл нь алдаатай бол дансанд мөнгө нь оролгүй буцаагддаг тул мэдээллээ шалгаж үзэхийг иргэдэд анхааруулж байна.
Энэ нийт 808 мянган иргэнд 121 орчим тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгохоор болсон нь өнгөрсөн оноос 20 хувиар өссөн үзүүлэлт аж.