Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Хойттамир, Урдтамир голын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нэмэгдэж 50-145 см, Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Буянт, Булган, Сагсай, Дундцэнхэр, Чонохарайх, Төгрөг, Долооннуур зэрэг голууд 5-30 см нэмэгдсэн байна.
Хэдийгээр Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Иймд,
- Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгааг анхаарч үзэн цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх,
- Аялал жуулчлалын өвлийн арга хэмжээ зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан мөсний баяр хийхээр төлөвлөж буй иргэд, албан байгууллагууд аюулгүй байдлаа сайтар хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар