“Гоёл 2026” наадмын

Монголын дизайнеруудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл” наадам энэ долоо хоногт болж шилдгүүдээ тодрууллаа. 37 дахь жилдээ болсон энэхүү наадмын 25 дахь “Топ модель”-иор загвар өмсөгч Т.Батцэцэг тодорчээ.

Топ модель Т.Батцэцэг хэлэхдээ, “Үнэхээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж байна. Үнэндээ загвар өмсөөд бараг 20 жил болж байна. Үргэлж дэмжиж ард минь бат зогсдог гэр бүлийнхэндээ баярлалаа. Баг хамт олондоо баярлалаа. Ээж ээ, бид чадлаа. Та минь дээрээс хараад адисалж байгаа байх. Ийм сайхан аав, ээжийн охин болж төрсөн би их азтай хүн юм. Та хоёртоо баярлалаа. Хайртай шүү” гэжээ.

25 дахь Топ модель Т.Батцэцэг 2014 оны “Дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан. Тэрээр 2013 оны “Miss Tourism Queen International” тэмцээний “Усны хувцастай мисс”, “Дэгжин мисс” гэх хоёр шагналыг хүртэж байжээ. Мөн 2012 оны “Манжуурын мисс”-ийн тэргүүн миссээр тодорсноос гадна 2010 оны “Азийн супер модель” шагналын эзэн болж байсан юм. Үүнээс гадна 2010 оны “Монголын мисс” тэмцээний дэд байрт шалгарч байжээ.