"Time" сэтгүүл оны хүнээ зарлалаа. Тодруулбал, 2025 онд дэлхий дахинд хамгийн их нөлөө үзүүлсэн оны хүнээр хиймэл оюун ухааны архитекторуудыг нэрлэв. Сэтгүүлийн нүүрэнд "Nvidia"-ийн босс Женсен Хуан, "Meta"-ийн тэргүүн Марк Зукерберг, "X"-ийн эзэмшигч Элон Маск, хиймэл оюун ухааны загалмайлсан эх гэгддэг Фэй Фэй Ли тэргүүтэй салбарын аваргуудын зураг гарчээ.
Оны хүнийг зарласан дугаар хоёр янзын нүүр зурагтай гарчээ. Нэг зураг дээр нь "AI" гэсэн хоёр үсэг дээр ажиллаж буй ажилтнуудыг харуулсан бол нөгөө зурагт нь технологийн салбарын томчууд буй биеэрээ заларчээ.
"Time" сэтгүүл оны хүнээ зарлахдаа "Хүмүүс хиймэл оюун ухааныг яаж хариуцлагатайгаар ашиглах вэ гэхээсээ илүү аль болох хурдан хэрэглэх гэж л яардаг болж. Гэхдээ эрсдэлээс айдаг хүмүүс жолооны ард суухаа больсон байна. Хуан, Сон, Альтман болон хиймэл оюун ухааныг хөгжүүлэгч бусад аваргуудын ачаар хүн төрөлхтөн дээд зэрэглэлээр автоматжсан, бүрэн тодорхойгүй ирээдүй рүү хурдны замаар огт тоормосгүйгээр давхилдаж явна" хэмээв.