Шинэ жилийн баяр дөхсөнтэй холбоотойгоор томоохон зах, худалдааны төв болон гол гудамж замуудын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор иргэдээс улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчих хүсэлт ирээд байгаа аж. Тиймээс иргэдийн хүсэлтийн дагуу автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэлжээ.
Санал асуулга өчигдөр буюу 12 дугаар сарын 11-ний 22:00 цагаас 14-ний 18:00 цаг хүртэл үргэлжлэх аж.