Анх удаа орон сууц авсан иргэд татварын хөнгөлөлтөд ингэж хамрагдана

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу анх удаа орон сууц худалдан авсан иргэдэд гурав хүртэлх сая төгрөгийн татварын хөнгөлөлтийг олгодог билээ. 

Энэхүү чөлөөлөлтөд хамрагдах иргэд дараах материалыг бүрдүүлнэ. Чөлөөлөлтөд хамрагдах иргэдийн материалыг 2019 оны хоёрдугаар сарын 15 хүртэл харьяа дүүргийн Татварын хэлтэст хүлээж авах бөгөөд материал өгсөн хугацааны дарааллаар орон сууцны хөнгөлөлтийг тавдугаар сараас иргэдэд олгож эхлэх юм байна.