Японы зүүн хойд хэсэгт өчигдөр 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтөөс болж Номхон далайн эрэг орчмоор 70 см хүртэл цунами үүссэн бөгөөд 23 хүн бэртэж гэмтэв. Гэмтсэн хүмүүсийн олонх нь нурж унасан тавилга сэлтэд цохиулсан бол цөөн хэдэн хүн машин нь нүх рүү унаснаас болж гэмтжээ.
Газар хөдлөлтийн төв нь Аомори мужийн эргээс 80 км зайд байсан. Японы газар хөдлөлтийг 1-7 хүртэл хэмжүүрээр хэмждэг. Аомори мужид бүртгэгдсэн чичиргээг "6+" гэж үнэлжээ.
Цунамийн сэрэмжлүүлэг зарласан тул 90 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх тушаал гаргажээ. Гэхдээ цунамийн сэрэмжлүүлгийг удалгүй зөвлөмж болгож аюулын түвшнийг нь бууруулсан байна. Цаг уурын агентлагийн мэдээлснээр, Хоккайдо, Аомори, Иватэ орчимд цунамийн сэрэмжлүүлэг зарласан бөгөөд зарим боомтоор 20-70 см хүртэл цунами ажиглагджээ. Тухайлбал, Иватэ мужийн Күжи боомтод 70 см цунами үүссэн.