Хүүхдийн түргэн тусламжийн 1,421 дуудлага ирснээс 51.1 хувь нь томуугийн тусламж, үйлчилгээ авчээ

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 21-ний байдлаар, амбулаторийн 75,775 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 5,634 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 7.4 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дундаж түвшнээс 0.8 хувиар бага, өнгөрсөн оны мөн үеэс 2.6 хувиар нэмэгдсэн байна.

Нийт өвчлөгсдийн 30.9 хувийг 0-1 нас, 26.5 хувийг 2-4, 14.1 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 1,421 дуудлага ирснээс 51.1 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.

Дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет” ажлын өдрүүдэд 17:00-22:00 цаг хүртэл, ням гарагт 10:00-16:00 цаг хүртэл, бямба гарагт Өрхийн эрүүл мэндийн төвүүд 08:30-19:00 цаг хүртэл ажиллаж байна.

Мөн иргэд дүүргийн эрүүл мэндийн төвийн зөвлөгөө өгөх утсаар дамжуулан хүүхдийн мэргэжлийн эмчээс томуу, томуу төст өвчний зөвлөмж, мэдээллийг авах боломжтой юм.

Эх сурвалж: НЭМГ