А хүрээний (H1N1) вирусийг ямар хүмүүс тусах өндөр эрсдэлтэй вэ

Хүүхдийн эмч Батжаргал зөвлөж байна. А хүрээний (H1N1) вирусийг ямар хүмүүс тусах өндөр эрсдэлтэй вэ. Хэрэв танд доорх шинж тэмдгүүд илэрвэл тэр даруй өөрийн харьяа дүүргийнхээ эмнэлэгт хандана уу. Орон нутгийн харьяалалтай нийслэлд оршин суудаг иргэдийг хувьд нэгдүгээр эмнэлэгт хандаарай. 

  1.  Амьсгалын замын архаг өвчтэй
  2. Зүрх судасны өвчтэй
  3. Чихрийн шижинтэй
  4. Бөөрний болон элэгний архаг үрэвсэлтэй
  5. Дархлаа муу
  6. Хэт таргалалттай
  7.  Мөн жирэмсэн эмэгтэйчүүд болон 2 наснаас доошоо хүүхэд өвдөх эрсдэл хамгийн өндөр байгаа юм. 

ЦЭГЭН МАССАЖНЫ ЗУРАГ ХАВСАРГАВ

Томуугийн эхний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд А (H1N1) вирусийн халдвар мөн эсэхийг лабораторийн шинжилгээгээр батлуулах гэж эмнэлэг хооронд нааш цааш явуулж цаг алдалгүй тухайн үеийн илэрч байгаа шинж тэмдэгт нь үндэслэн гэрийн нөхцөлд хэвтрийн дэглэм сахиж, сайн амрах, унтах, дулаан, тайван байх чухал. Мөн Хоолойгоо тогтмол зайлах, гараа тогтмол угаах - дуслын замаар халдварладаг тул гараа заавал савандаж угааж байгаарай.  Халуун аарц, сүү, чацаргана, аньс, буцалсан ус зэргийг ахиухан ууж, хөлрөх, дам тамхидалтаас сэргийлэх, гаднаас орж ирсэн хүн бүрийг ариун цэвэр сахиулах, гэртээ чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, агаарыг 12-14 цагийн хооронд сэлгэж байх зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй. Тухайн вирус нь амьсгалын зам хамгийн ихээр цочроодог, гэмтээдэг тул утлага хийх тохиромжтой.

Утлагыг 200 мл усанд 4,0 грамм хүнсний сод хийгээд буцалтал халааж, толгойгоо банны алчуур зэргээр бүтээж, 10-15 минут хамраараа уур амьсгалж, амаараа гаргах байдлаар өдөрт 1 удаа утна. 
А (H1N1) нь  ханиалгах, халуурах, хоолой хөндүүрлэх, бие сулрах, ядрах, толгой өвдөх шинжүүд хамгийн түгээмэл илэрдэг.