Мексикийн зураач Фрида Калогийн “Зүүд” гэдэг нэртэй хөрөг зураг Нью-Йоркийн "Sotheby’s" ордонд болсон дуудлагын худалдаагаар 54.7 сая долларын үнэ хүрч зарагджээ. Энэ нь дуудлага худалдаагаар эмэгтэй зураачдын туурвисан бүтээл хамгийн өндөр үнэ хүрсэн тохиолдол юм.
1940 онд зурсан энэхүү зураг дээр зураач өөрийгөө үүлэн дунд хөвж буй орон дээр унтаж байгаагаар, орны дээд талд тэсрэх төхөөргүүдээр биеийг ороож, цэцэг тэвэрсэн араг яс хэвтэж байгаагаар дүрсэлжээ.
Тус зураг нь Калогийн Мексикээс өөр улс дахь хувийн цуглуулгад байгаа цөөхөн бүтээлийн нэг юм. Эх оронд нь түүний бүтээлүүдийг үндэсний баялаг гэж үздэг.