УИХ-ын дарга бөгөөд МАН-ын дарга Н.Учрал намынхаа Удирдах зөвлөлд Засгийн газрын гишүүнээр томилох саналаа танилцуулжээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярыг шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилно гэдгээ танилцуулсан байна. Мөн үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилох саналаа танилцуулжээ.
Сайд нарын томилгоог энэ долоо хоногт УИХ-д танилцуулж, тангараг өргүүлэх бололтой.