Дифлимпийн наадамд Монголын хоёр тамирчин хүрэл медалийн төлөө барилдана

“Токио-2025” Зуны XXV дахь Дифлимпийн наадмын 10 дахь өдөр буюу өнөөдөр чөлөөт бөхийн медалийн төлөөх барилдаанууд болно. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Н.Эрхэмбаяр, 74 кг-ын жинд Д.Чинзориг нар хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдааныг хийнэ.

Мөн өнөөдөр хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн 5000 м зайд Б.Жавзанпагма уралдана.

“Токио-2025” Зуны XXV дахь Дифлимпийн наадам ирэх лхагва гарагт өндөрлөнө.