Монгол Улсын Гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар ээлжит тулаанаа Мексикийн мэргэжлийн боксчин, 31 настай Абрахам Эдуардо Монтойя Торрестэй хийж ялалт байгууллаа. Э.Цэндбаатар энэ сарын 7-ны өдөр Мексикийн боксчин Брэндон Абенамар Леон Бенитестэй тулалдах байсан ч өрсөлдөгч нь визийн асуудлаас болж тэмцээнд оролцох боломжгүй болсон юм.
Тамирчин солигдож, тэмцэээны хуваарьт өөрчлөлт орсон ч Э.Цэндбаатар бүх хүчээ дайчлан хичээх болно гэдгээ мэдэгдээд байгаа билээ.