Фредди Меркьюригийн тоглолтын дурсгалд зориулсан зоос гаргажээ

Их Британийн Хааны зоосны ордон “Live Aid” концертод толилуулсан Фредди Меркьюригийн домогт тоглолтын 40 жилийн ойд зориулан шинэ зоос гаргажээ. Түүнчлэн Фредди Меркьюри “Mr Bad Guy” хэмээх бие даасан цомгоо гаргасны 40 жилийн ой тохиож байгаа юм.

Зоосны нүүрэн талд "Queen" хамтлагийн гочлол дуучин Фредди Меркьюри тоглолтынхоо үеэр микрофоноо атган толгойгоо хойш гэдийлгэн зогсож байгаа байдалтайгаар дүрсэлжээ. Түүнийг тойруулсан ноотны шугам нь дөрвөн октавын дуу хоолойнх нь цар хүрээг бэлгэдэж байгаа аж.

Анхны зоосыг өнгөрсөн долоо хоногт Уэльс дэх Хааны зоосны газарт Меркьюригийн эгч Кашмира Булсара цутгажээ.

Тэрээр, "Энэхүү зоос нь түүний хүсэл тэмүүллийг, түүнчлэн хөгжмөөрөө дамжуулан сая сая хүнд авчирсан баяр баяслыг төгс илэрхийлсний сацуу гүнзгий сэтгэгдэл төрүүлэхүйц загвар дизайнтай, зохиогчид Фреддигийн дэлхий даяар танигдсан хамгийн алдартай зогсолтыг амжилттай дүрсэлсэн гэж бодож байна" хэмээв.

Зоосыг мягмар гаргаас эхлэн Хааны зоосны ордны цахим хуудсаар худалдаанд гаргана. Гүйлгээнд гаргаагүй 5 фунт стерлингийн хувилбарын үнэ 18.50 фунт стерлингээс эхлэх бол 2 унцын алтан зоос нь 9350 фунт стерлингийн үнэтэй байна.