УИХ-ын даргаар Н.Учралыг сонгох асуудлыг хэлэлцэж эхэллээ

Чуулганы хуралдаанаар Н.Учралыг УИХ-ын даргаар сонгох асуудлыг хэлэлцэж эхэллээ. 

МАН-ын шинээр байгуулагдсан Удирдах зөвлөл өнөөдөр өглөө анхны хурлаа хийж түүнийг УИХ-ын даргад нэр дэвшүүлсэн юм. МАН-ын даргаар сонгогдсон шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхийг Удирдах зөвлөлийн гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн юм.