Сүндий сангийн санаачилгаар Нэткапитал санхүүгийн группийн ивээн тэтгэлгээр хэрэгжсэн “Net Future 50” оюутны тэтгэлэгт хөтөлбөр анхны жилдээ амжилттай зохион байгуулагдаж шилдэг 50 оюутанд тэтгэлгийг гардууллаа.
Энэхүү хөтөлбөр нь Монголын залуу үеийн хөгжлийн боломжийг нэмэгдүүлэх, оюутнуудын ур чадвар, хүсэл тэмүүллийг бодит боломж болгох зорилготой бөгөөд шаардлага хангасан 300 гаруй оюутны материалыг хүлээн авснаас шилдэг 50 оюутныг тодруулсан бөгөөд тэд зөвхөн сургалтын тэтгэлэг аваад зогсохгүй мэргэжлийн дагуу Нэткапитал санхүүгийн группэд урилгаар ажиллах, дадлага хийх боломж мөн мэргэжилтнүүд, удирдлагуудаас сургалт, зөвлөгөө авах, суралцаж хөгжих өргөн боломжуудыг эдлэх давуу талтай болсноороо залуусын ирээдүйд чиглэсэн бодит хөрөнгө оруулалт болж байна.
Хөтөлбөрийн шат бүр залуусыг сорьж хөгжүүлэхэд чиглэв
Эхний шатанд судалгаа шинжилгээний ажил, нийгмийн сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, өсөн дэвжих хүсэл эрмэлзэлтэй оюутнуудын дунд эсээ бичих, чөлөөт контент бүтээж илгээх гэсэн ерөнхий шаардлагуудын хүрээнд шалгаруулалтыг эхлүүлсэн.
Эцсийн шатны шалгаруулалт “Design Sprint” аргачлалаар оюутнуудад өгөгдсөн сэдвийн хүрээнд баг болж ажиллан, асуудал шийдвэрлэх арга барил, бүтээлч шийдэл гаргах, багаар ажиллах ур чадвараа харуулж, бодит бизнесийн орчны сорилтоор өөрийгөө нээж харуулах үе шат байлаа. Энэ шатанд оролцсон 80 оюутнаас хамгийн өндөр оноо авсан шилдэг 50 оюутан албан ёсоор тэтгэлэгт хамрагдах эрхтэй болсон юм.
Монгол улсын тэргүүлэх 16 их дээд сургуулийн 50 гаруй мэргэжлээр суралцаж буй оюутнууд материалаа ирүүлснээс амжилттай шалгарч тэтгэлэг хүртсэн оюутнуудын сэтгэгдлээс онцлон хүргэе.