Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2025 оны эхний 10 сарын танилцуулгыг Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ны Эдийн засгийн статистикийн газрын Үнийн статистикийн хэлтсийн дарга Г.Мөнх-Оргил танилцууллаа.
ҮСХ-ноос танилцуулсан 2025 оны эхний 10 сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээс харахад Монгол Улсын гадаад худалдаа, төсөв, ДНБ-ний өсөлтөд тодорхой өөрчлөлтүүд ажиглагдаж байна.
Тодруулбал, энэ оны эхний 10 сард экспорт 12.2 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 7.3 хувиар буурсан бол импорт 9.4 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.4 хувиар буурсан байна. Түүнчлэн төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш аравдугаар сард 3591.80 төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 199.8 төгрөгөөр суларсан ч өмнөх сараас хоёр төгрөгөөр чангарсан бол евро 35.5 төгрөгөөр өссөн байна.