Аймаг, цэргийн цолтой бөхийн барилдаанд хурц арслан Н.Амгаланбаатар түрүүлэв

Монголын морин спорт уяачдын холбооны ууган салбар холбоодын нэг “Эрдэнэт хүлэг”-ийн 30 жилийн ойд зориулсан аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан боллоо. Аймаг, цэргийн цолтнуудын 2025-2026 оны нээлтийн барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар түрүүлж, Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Нэгдэл” клуб, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Г.Төрмөнх үзүүрлэв. Н.Амгаланбаатар Монгол бөхийн өргөөнд гурав дахь удаагаа түрүүлж байгаа нь энэ бол Г.Төрмөнх хоёр дахиа үзүүрлэлээ.

Барилдааны их шөвөгт Архангай аймгийн Тариат сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Ө.Батсуурь, Увс аймгийн Давст сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх, аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ нар шалгарав.

Ташрамд дуулгахад, аймаг, цэргийн цолтны барилдааны бөхийн өргөөнд 280 дахь удаагаа зохион байгуулсан нь энэ бөгөөд уг барилдаанд нийт 166 бөх түрүүлсэн байна.