Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Жэ Мён "Их-20"-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Йоханнесбургийг зорьлоо. Дэлхийн өмнөд хэсэгт дипломат харилцаагаа өргөжүүлэх хүчин чармайлтын хүрээнд тэрбээр Ойрхи Дорнод, Африкийн орнуудад саатна.
Айлчлал Арабын нэгдсэн Эмиратаас эхэлнэ. Ли Жэ Мён Абу Даби хотод гурван өдөр саатах ба энэ үеэр тус улсын ерөнхийлөгч Мохамед бин Заед аль Нахяантай уулзаж, батлан хамгаалах, хиймэл оюун ухаан болон бусад стратегийн салбарын хамтын ажиллагааг хэлэлцэх юм.
Цаашлаад, Египет дэх гурван өдрийн айлчлал залгуулна. Энд тэрбээр Египетийн ерөнхийлөгч Абдел Фатта эль-Сиситэй уулзахын зэрэгцээ Кайрогийн их сургуульд илтгэж тавьж, Ойрхи Дорнод дахь Өмнөд Солонгосын санаачлагыг танилцуулна.
Айлчлалын дараагийн зогсоол бол Йоханнесбург. Тус хотод ирэх Бямба, Ням гаригуудад "Их-"20"-ийн дээд хэмжээний уулзалт эхлэх билээ. Тэрбээр хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлт болон дэлхийн бусад асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах Өмнөд Солонгосын амлалтыг баталгаажуулна.
Ли Жэ Мёны айлчлал Анкарагаар дуусна. Тэрбээр Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааг хэлэлцэн 26-нд айлчлалаа өндөрүүлэх юм.