УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын дэгийн тухай болон УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж шийдвэрлэлээ. Тодруулбал, УИХ-ын даргыг олонхийн саналаар чөлөөлөх тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 89.8 хувь нь дэмжсэнээр уг хуулийг баталлаа.
Ийнхүү УИХ-ын дэгийн тухай болон УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулснаар гишүүдийн олонхын саналаар УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлдөг хуулийн заалт үйлчилж эхэлнэ.
Уг хуулийг 2019 оны нэгдүгээр сарын 25-ны өдрөөс хэрэгжүүлж эхлэхээр батлав.