УИХ-ын даргыг огцруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ-нд шилжүүллээ

УИХ-ын чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын нэгдсэн чуулганы ирц 53 хувьд хүрснээр өнөөдрийн хуралдаан эхэллээ.  

Уг хуулийн төслийг  нэгдүгээр сарын 11-ний шөнө Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлэх санал гаргасан билээ. Хэрэв уг хууль батлагдвал УИХ-ын гишүүдийн олонхын саналаар УИХ-ын даргыг чөлөөлдөг зохицуулалттай болох юм.

 Хэлэлцэж буй асуудалдтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсаны дараа байнгын хорооны зарчмын зөрүүтэй саналууд дээр санал хураалт явуулснаар уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороо руу шилжүүллээ. ТББХ өнөөдөр 18.00 цагаас хуралдах юм байна.