НИТХ-ын ээлжит хуралдаанөар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох асуудлыг хэлэлцлээ.
Хотын даргад МАН-ын Удирдах зөвлөлөөс НИТХ-ын дарга С.Амарсайханыг дэмжиж илгээсэн ч заалнаас НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун өөрийнхөө нэрийг дэвшүүлснээр нэр бүхий хоёрын хүний дунд нууц санал хураалт явуулсан юм.
Эхний санал хураалтаар нэр дэвшигчдийн санал тэнцсэн учир дахин хураалт явуулсан юм. Ингээд НИТХ-ын олонхийн саналыг заалнаас өөрийнхөө саналаар нэр дэвшсэн С.Мөнхчулуун авлаа. Тэрбээр 24 гишүүнээс 55.8 хувийн санал авчээ.
Хуулийн дагуу түүнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар батламжлуулахаар Ерөнхий сайдад илгээнэ.
Ингээд түүний сэтгүүлчдэд мэдээллийг хүргэе.
С.Мөнхчулуун: “Нийслэлийн Засаг дарга бол маш хариуцлагатай алба. Энэ том айлыг удирдаж явах, цаашдын олон асуудлыг шийдэх ёстой.
Миний хувьд хамгийн эхэнд МАН-аас дэвшүүлсэн "Аз жаргалтай Улаанбаатар" хөтөлбөрийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхээр ажиллах болно. Нийслэл Улаанбаатар хотод тулгамдаад байгаа түгжрэл, утааны асуудал, байна. Мөн Нийслэл бол хүүхдэд ээлтэй хот байх ёстой. Үүнийг шийдвэрлэхийн тулд нийслэлийн 45 төлөөлөгчтэйгөө хамтарч ажиллана. Нийслэлд есөн дүүрэг, 33 агентлаг, 28 өмчит үйлдвэрийн газар бий. Эдгээрт тус тусынх нь эрх мэдлийг олгон, эргээд хариуцлагыг өндөрсгөж, төсөвт баталсан нэг төгрөгийн төлөө ч хяналт тавьж ажиллана.
Халаа солио хийхээсээ илүү одоо байгаа баг хамт олноо чадавхижуулаад явна гэж бодож байгаа. Иргэддээ чиглэсэн, нийслэлд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллах болно." гэлээ.
ТОВЧ НАМТАР
С.Мөнхчулуун нь 1997- 2001 онд Техникийн их сургууль-механик инженер, 2011- 2013 онд Удирдлагын академи-Төрийн удирдлагын магистр, 2015 оноос Удирдлагын академи-Төрийн удирдлагын докторантаар төгссөн.
- 2009- 2010 Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Бүртгэлийн мэргэжилтэн
- 2010- 2012 Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга
- 2012- 2016 Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга
- 2008-2009 СХД-ийн МАХН-ын хорооны дэд дарга
- 2016 оноос Нийслэлийн Намын хорооны гишүүн
- 2016 оноос МАН ын Бага хурлын гишүүн
- 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн
- 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга
- 2016 онд МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон,
- 2016 оноос НИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогдсон,
- 2016 НИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны дарга
- 2016 оны 12 сараас 2018 оны 12 сар хүртэл НИТХ дах МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан.