Монголын хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш Спортын төв ордонд эхэлнэ.Тэмцээн амралтын өдөр үргэлжилнэ. Тэмцээн хүндийн өргөлтийн бэлтгэлийн танхимд болох бөгөөд эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд аваргуудаа тодруулах юм. Тодруулбал,эмэгтэй 49, 55, 59, 64, 71, -76, +76, эрэгтэй 55, 61, 67, 73, 81, -96, +96 кг жинд шилдэгүүдээ тодруулахаар болжээ.
Тэмцээний техникийн зөвлөгөөн өнөөдөр /2019.01.11/болох бөгөөд оролцох тамирчдын нэрс бүрэн тодрох юм байна.
Энэ удаагийн УАШТ-ээр “Токио 2020” олимпийн наадамд оролцох боломжтой тамирчдыг сонгох, цаашлаад олимпийн эрхийн тэмцээнд бэлтгэх тамирчид тодрох юм.