Эрүүл мэндийн салбарын 139 ажилтан гадаадын 7 улсад суралцахаар болжээ

”Эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтныг 2017-2020 онд улсын төсвийн санхүүжилтээр гадаадын өндөр хөгжилтэй оронд төгсөлтийн дараах сургалтад хамруулах тэргүүлэх чиглэл”-ийн хүрээнд нийт 139 эрүүл мэндийн ажилтан (77 эмч, 19 сувилагч, 2 эм зүйч, 41 бусад ажилтан) 31 чиглэлээр долоон улс (Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Франц Улс, Оросын Холбооны Улс, Шинэ Зеланд Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс)-д 5-160 хоногийн сургалтад суралцана.

Гадаад сургалтад шаардагдах 534.5 сая төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

СУРАЛЦАХ ЧИГЛЭЛ:

  1. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын болон мэс заслын дараах хяналтыг сайжруулах – 8
  2. Эрхтэн шилжүүлэн суулгасны дараах дархлаа тогтолцооны хяналт, эмчилгээний үр дүнг тооцох – 7
  3. Дурангийн мэс засал – 1
  4. Хүүхдйн дурангийн мэс засал – 1
  5. Тархины гүн хэсгийг цочроох стеротакси мэс засал эмчилгээний арга – 3
  6. Тархины судсан доторх мэс заслын эмчилгээ – 2
  7. Хүүхдийн зүрхний зонхилон тохиолдох хавсарсан гажгийн мэс засал эмчилгээний технологи – 3
  8. Торлог шилэнцэрийн мэс заслын технологи – 1
  9. Нүдний даралтын мэс заслын технологи – 1
  10. Окулопластик мэс заслын технологи – 1
  11. Уушигны дурангийн оношилгоо, эмчилгээний технологи – 1
  12. Хүүхэд судлал – 2
  13. Хүүхдийн ерөнхий мэс засал – 7
  14. Хүүхдийн хавдрын мэс засал – 3
  15. Ихэр жирэмсэний үед ургаас урагт цус юүлэгдэх хам шинжийн үеийн лазер эмчилгээ – 2
  16. Ургийн мэс засал, үр хөврөлийг умайд суулгахаас өмнөх генетикийн оношилгоо – 2
  17. Умайн хүзүүний хорт хавдарын эрт илрүүлэг, оношилгоо – 3
  18. Яс зөөлөн эдийн хавдрын нөхөн сэргээх мэс засал – 3
  19. Ясны хавдрын оношилгоо, эмчилгээ –5
  20. Хүүхдийн гэмтэл согог, судлал – 10
  21. Эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой эмгэг судлалын шинжилгээ – 2
  22. Эсийн эмгэг судлалын шинжилгээ – 4
  23. Иммуногематологийн лавлагаа шинжилгээ – 3
  24. Шинээр тархаж буй халдварт өвчний оношилгоо, эмчилгээ – 10
  25. Мэдрэлийн өвчин эмгэгийн үеийн сэргээн засах эмчилгээ – 2
  26. Нян судлал, биоаюулгүйн 2,3 дугаар бүлэгт хамаарах эмгэг төрүүлэгчтэй ажиллах био аюулгүй ажиллагааны үндэс – 1
  27. Зоонозын халдварын оношзүйн тэжээлт орчин биоүйлдвэрлэл – 1
  28. Молекул биологийн оношилгооны арга зүй – 1
  29. Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зохион байгуулалт – 37
  30. Донтох өвчин эмгэгийн оношилгоо, эмчилгээ – 5
  31. Зайн анагаах ухаан – 7

СУРАЛЦАХ ГАДААД УЛСААР АНГИЛБАЛ: 

  1. Бүгд Найрамдах Солонгос Улсад – 89
  2. Япон Улсад – 26
  3. Оросын Холбооны Улсад – 14
  4. Бүгд Найрамдах Хятад Ард Улсад –6
  5. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад – 1
  6. Шинэ Зеланд Улсад – 2
  7. Бүгд Найрамдах Франц Улс – 1
  8. ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГААР АНГИЛБАЛ:
  9. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллага – 28
  10. Эрүүл мэндийн хөгжлийн төв, бусад – 16
  11. Гэмтэл согог судлалын үндэсний төв – 15
  12. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв – 14
  13. Улсын гуравдугаар төв эмнэлэг – 13
  14. Хавдар судлалын үндэсний төв – 13
  15. Халдварт өвчин судлалын үндэсний төв – 10
  16. Улсын нэгдүгээр төв эмнэлэг – 8
  17. Эмгэг судлалын үндэсний төв – 6
  18. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв – 5
  19. Улсын хоёрдугаар төв эмнэлэг – 1
  20. Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг – 2
  21. Зоонозын өвчин судлалын үндэсний төв – 3
  22. Цус сэлбэлт судлалын үндэсний төв – 3
  23. Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг – 1
  24. Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэг – 1

 

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам