Чуулганаар дөрвөн гишүүний асуудлыг өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэнэ

Өчигдөр 16:30 цагаас хуралдсан Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс УИХ-ын даргыг УИХ-ын чуулганаар нэн яаралтай огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх зөвлөмж гаргасан тухай бид мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм. Ингээд уг асуудлыг хэлэлцэхээр удаан хугацаанд гацаад буй чуулган прокурорын байгууллагаас ирүүлсэн саналыг өчигдөр шөнө дунд /2019.01.11-ний 04.30 цаг/ хүртэл хэлэлцлээ. 

УИХ-ын чуулгын нэгдсэн хуралдааныг өнөөдөр /2019.01.11/ 10:00 цаг хүртэл завсарлуулаад байгаа. 

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн Халдашгүй байдлын дэд хороо болон Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. 

Мөн Ерөнхийлөгчөөс 2019.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулах хуулийн заалт буюу УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд болон хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх учиртай.

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхээс өмнө Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.