Тавдугаар сарын 1-ийг хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй чиглэл хүргүүлжээ

Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайдын 2016 оны тушаалаар өвлийн морин уралдаан зохион байгуулахыг тавдугаар сарын 1 хүртэл хориглосон байдаг. Энэ хугацаанд болж буй морин уралдаан8 сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг хурдан морь унуулахыг хориглосон.

Гэвч УИХ-ын гишүүн  Н.Номтойбаяр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа энэ хугацааг нь өөрчилж өвлийн морин уралдаан зохион байгуулах хугацааг наашлуулж сар шинийн 1-нээс хойш уралдаан зохион байгуулахыг зөвшөөрөөд байсан юм. Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг 2017 онд Н.Номтойбаяр сайдын тушаалыг хүчингүй болгож тавдугаар сарын 1 хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглоод байгаа юм. 

Тэгвэл үүнтэй холбогдуулан Засгийн газраас  аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд өвлийн морин уралдааныг зохион байгуулахгүй, бага насны хүүхдийн эрх зөрчихгүй байх албан бичгийг дахин хүргүүлжээ.