Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын даргыг чөлөөлөх  хуулийн төслийг 100 хувийн саналаар дэмжлээ

УИХ-ын даргыг чөлөөлөх тухай хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ.

Тодруулбал, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ. 

Уг хуулийн төсөл гишүүдийн олонх нь УИХ-ын даргыг чөлөөлөх санал гаргасан тохиолдолд хэлэлцэн шийдвэрлэх тухай заалттай юм. УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэлж дууссаны дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны гишүүд 100 хувийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.