Дэлхийн сонгодог урлагт эх орныхоо нэрийг гаргаж яваа дуучдын нэг Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар Санкт-Петербургийн Марийнский театрт дахин дуулахаар болжээ.
ЧинТодруулбал, Тэрээр 2019 оноос эхлэн ОХУ-ын Мариинский театрт урт хугацаагаар ажиллах гэрээ байгуулжээ. Дуучин шинэ оны эхний долоо хоногт шинэ ажилдаа орсон бөгөөд энэ театраар овоглож, дэлхийн олон оронд тоглолт хийхээр болсон байна.
Энэ тухайгаа Г.Ариунбаатар өөрийн фэйсбүүкт “Шинэ оны эхний долоо хоногт олон нислээ шүү. 2019 он ажил, амьдралын хувьд маш их өөрчлөлт авчирч байна. Учир нь Марийнский театрт урт хугацааны гэрээ байгуулж, хилийн чанадад амьдрах болсон. Энэ мундаг театраар овоглож, дэлхийн олон газраар цуурайтна” гэсэн байв.