Үндэсний музей хоёр өдөр иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Юнител Групп жил бүрийн сар шинийн баяраар үндэсний өв соёл, түүх дурсгалаа сэргээн сануулах, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээхийг эрмэлзэж хөтөлбөр санаачлан хэрэгжүүлдэг билээ.  Өмнө нь бид Их Эзэн Чингис хааны баатруудын дүрээр Хамаг Монгол, ухаан эрдэмт мэргэдийн дүрээр Эрдэмт Монгол гэсэн бэлгийн картыг хэрэглэгчиддээ хүргэсэн. Тус ажлын хүрээнд СГЗ орчуулагч Г.Акимын орчуулсан “Шашдирын чуулган” номын 1,2-р ботийг хэвлүүлж улсын төв номын сан болон нийслэлийн алслагдсан ЕБС-иуд, 21 аймгийн төв номын сан, хүүхдийн хорих ангид түгээх ажлыг зохион байгуулсан байсан байна. 

Харин шарагчин гахай жилийн сар шинийн баярт зориулан зохион байгуулж буй ажлынхаа хүрээнд Монголын Үндэсний музейтэй хамтран энэ амралтын өдрүүдэд тус музейг олон нийтэд хоёр өдрийн турш ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзүүлэхээр болжээ. Иймд амралтын өдрийг гэр бүл, найз нөхдийнхөө хамт Монголын Үндэсний музейн гайхам үзмэрүүд, эртний түүхийн хуудсаар аялж өнгөрүүлээрэй. 

Юнител Групп сар шинийн баярт зориулан төрт ёсны язгуур Хүннү гүрний их хаад Түмэн, Модунь, Гиюй, Гүнчин нараар бэлгэдсэн дөрвөн төрлийн бэлгийн картыг хэрэглэгч түмэндээ хүргэж байгаа аж. 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу