2019 оны 1 сарын 7-ны өдрөөс эхлэн Япон улсаас гадаад руу зорчих хүн бүр 1000 иений татвар төлөх болсон бөгөөд энэхүү татвар нь Япон улсаар 24 цагийн дотор дамжин өнгөрөх зорчигч мөн 2 хүртэлх насны хүүхдэд хамаарахгүй юм байна.
Энэ талаар Монгол дахь Япон улсын элчин сайдын яам өөрийн албан ёсны фэйсбүүк хуудастаа мэдээлжээ.