Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг цагдан хорьжээ

Авлигатай тэмцэх газраас /АТГ/-аас Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг цагдан хорьжээ. Түүнийг үүрээр цагдан хорьсон гэсэн мэдээлэл байна.

АТГ-аас өчигдөр Д.Дорлигжавын гэр болон ажлын байранд нь нэгжлэг хийсэн юм.  

Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг Улсын ерөнхий прокуророор ажиллаж байх үедээ “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг дарамталж, 4 сая ам.долларыг авсан гэх хэрэгт буруутган шалгах болсон билээ. Ингэхдээ дээрх валютыг дүүгийнхээ дансаар дамжуулан авсан гэх мэдээллийг Т.Ганболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. 

Харин энэ талаар Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав "Хоёр сая ам.долларыг андуурч манай дүүгийн данс руу шилжүүлсэн байсан" гэсэн тайлбар хийгээд буй. 

Бид дээрх асуудалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлийг цаг тухай бүрт мэдээллэх болно.