Замын-Үүдэд автобус осолдож хоёр хүн нас баржээ

2019.01.08-ны өдрийн буюу өнөөдөр 06.00 цагийн орчимд Дорноговь-Улаанбаатар чиглэлд зорчиж байсан хот хоорондын том оврын автобус осолдсөн хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, автобус Замын-Үүд хот руу орох төв хаалгыг мөргөсөн гэнэ.  Ослын улмаас жолооч, 1 зорчигч амь насаа алдан 30 орчим хүн гэмтжээ.