МҮБХ-ноос нийт бөхчүүд, бөх сонирхогчиддоо сүүлийн үед тус холбоонд үүсээд байгаа нөхцөл байдлын тухай бодит мэдээллийг хүргэж, уриалга гаргалаа.
Уриалгадаа шүүхийн шийдвэр эцэслэн гартал ямар нэгэн гүтгэлэг, муйхарлалд автахгүй, төөрөлдөхгүй байхыг нийт бөхчүүд, бөх сонирхогч түмнээсээ хүссэн байна. Мөн “Л.Чинбатын талынхан бөхийн өргөөг нээлгэхгүй байна” гэх худал мэдээлэл зориуд тарааж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна.
Бөхийн Өргөөг нээхгүй, бөхийн барилдаан зохион байгуулж чадахгүй байгаа жинхэнэ шалтгаан нь Б.Бат-Эрдэнийн 2018 оны 4-р сарын 13-ны өдөр Нийслэлийн Захиргааны Хэргийн Шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй захиргааны маргаантай холбоотой гэдгийг уриалгадаа онцолжээ.
Ингээд МҮБХ-ноос гаргасан уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна