Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтод 10 хувийн татвар ногдуулсан гэх мэдээллийн талаар Татварын ерөнхий газрын Татвар төлөгчидтэй харилцах газрын Татварын улсын байцаагч Ц.Ундармаа хэвлэлд тодруулга өгчээ.
Тэрээр "Татварын ерөнхий газраас ямар нэгэн байдлаар 10 хувийн татвар суутгасан зүйл огт байхгүй. Татвар төлөгчид нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23.59.59 секундээс өмнө и-баримтаа бүртгүүлж баталгаажуулсан байх ёстой. НӨАТ-ын 2018 оны буцаан олголтыг энэ оны нэгдүгээр улиралд багтаан олгоно." гэжээ.