УИХ-аас баталсан 2030 он хүртэл тэтгэврийн талаар баримтлах бодлогын хүрээнд 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс Нийгмийн даатгалын шимтгэл нэг хувиар нэмэгдээд байгаа билээ. Тодруулбал, Албан журмаар даатгуулах тохиолдолд нэмэгдэж буй нэг хувийн шимтгэлийг ажил олгогч, ажилтан хоёроос тэнцүү хуваан гаргуулах бөгөөд тус бүр 0.5 хувийн шимтгэл нэмж төлөхөөр болоод буй. Харин сайн дурын даатгуулагч сар бүр өөрийн мэдүүлсэн орлогынхоо 13.5 хувиар тооцож шимтгэл төлөхөөр болж байгаа юм.
Сайн дураар даатгуулагч нь хамгийн багадаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, хамгийн ихдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний орлогоос хувь тооцож НДШ төлөх боломжтой байдаг юм.
2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320,000 төгрөг болж нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан сайн дураар даатгуулагч нь сард хамгийн багадаа 43,200 шимтгэл төлөх болж байна.