Монгол Улс дахь АНУ-ын элчин сайдын яам өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсандаа өөрсдийн үйл ажиллагааны талаар мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд, "АНУ-ын төсөв батлагдаагүй учир энэхүү Фэйсбүүк хуудсанд Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн болох хүртэл зөвхөн аюулгүй байдлын талаарх яаралтай мэдээллээс өөр төрлийн мэдээ нийтлэгдэхгүй болсныг мэдэгдъе" гэжээ.