Эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг төрийн одон, медалиар шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг буулган Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг төрийн одон, медалиар шагнасан байна.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан, дэд дарга У.Бямбасүрэн, Алтан гадас одонгоор Н.Дашзэвэг, Ц.Дашбал, С.Алтанцэцэг, Хөдөлмөрийн хүндэт медалиар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Э.Бат-Идэр нарыг шагнасныг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулж баяр хүргэв.

   

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс