Нийслэлийн шинэ Засаг даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэх НИТХ-ын тов 09.00 цагт зарлагдсан ч 15.00 цаг болж хойшилсон. Хурлаас өмнө МАН-ын болон нийслэлийн намын хорооны Удирдах зөвлөл хуралдаж, хотын даргад НИТХ-ын дарга С.Амарсайханыг нэр дэвшүүлэхээр болсон билээ. Гэвч хурал эхлэхгүй байсаар ажлын цаг дуусч, ээлжит хурлаар хэлэлцэхээр боллоо.
Энэ талаар НИТХ-ын дарга С.Амарсайхан мэдээлэл хийлээ. Тэрээр " НИТХ-ын ээлжит хориннэгдүгээр хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбоотойгоор өнөөдөр өглөө 09:00 цагт товлосон хуралдаан хуралдах боломжгүй болж хугацаандаа хуралдаж чадаагүй. Үүнтэй холбоотойгоор НИТХ дахь АН-аас хурлыг хойшлуулах санал ирүүлсэн тул НИТХ-ыг 2018 оны 12 дугаар сарын 31-ий өдрийн өглөөний 09:00 цагаас хуралдуулахаар хойшлуулсныг мэдэгдэе" гэлээ.