Тавантолгой ордыг түшиглэж цахилгаан станц байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргалаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна. Тавантолгой ордыг түшиглэж цахилгаан станц байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргасан байна.  

Оюутолгой төсөл БНХАУ-аас 110мВт-ын эрчим хүч авахад жилд 170 сая ам.доллар зарцуулж байгаа бөгөөд хэрвээ цахилгаан станц ашиглалтад орвол энэ хөрөнгө дотооддоо үлдэх боломж бүрдэх юм байна. Дотоодын эрчим хүчээс 20мвт-н эрчим хүчийг ирэх оноос Оюутолгойд нийлүүлэх юм байна. 

Станц 2023 онд ашиглалтанд орно гэж талууд үзэж байгаа бөгөөд энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ. 

Тэрээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар түүхэн шийдвэр гарлаа. Тавантолгой дээр цахилгаан станц барих талаар үе үеийн Засгийн газрууд ярьж байсан боловч өнөөдрийг хүртэл тодорхой шийдвэр гаргаагүйг та бүхэн мэдэж байгаа. 

Засгийн газраа Рио Тинтой компанитай Оюутолгойг эрчим хүчээр хангах, Тавантолгойн цахилгаан станцыг барих асуудлаар хэлэлцэл хийж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, дэмжигдлээ. Ингэснээр Тавантолгойг  түшиглэн барих Оюутолгой, Тавантолгойг эрчим хүчээр хангах 300 мегабайтын цахилгаан станцыг 2023 оны зургадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөлөө. 

Мөн ирэх оноос эхлээд Оюутолгойн эрчим хүчний тодорхой хэсгийг дотоодоосоо хангаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын дотоодын эрчим хүчний системээс 20 хувийг нь хангана. Энэ бол түүхэн шийдвэр.Дотоодын эх үүсвэрийнхээ дэд бүтцийг барьж байгуулах ажлыг үндсэндээ дуусгаж байна.  Он гараад Оюутолгой Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системтэй холбогдоно” гэлээ.