Япон Сүмо бөхийн холбоо бөхчүүддээ зориулан хүчирхийллийн эсрэг сургалт зохион байгуулсан байна. Учир нь сүмочдын дунд сүүлийн үед цол бага, залуу бөхчүүдэд гар хүрэх, гэмтээх тохиолдол гарах болсон тул энэ байдлыг таслан зогсооход Сүмо бөхийн холбоо анхаарал хандуулж эхэлжээ.
Арванхоёрдугаар сарын эхээр Таканойва А.Баасандорж өөрөөс цол бага залуу бөхөд хүч хэрэглэсэн нь дуулиан тарьсан. Таканойва өмнө нь их аварга Харүмафүжи Д.Бямбадоржид зодуулж хохирогч болж байсан бөгөөд уг хэрэг явдлаас болж Харүмафүжи зодог тайлсан гэдгийг Сүмогийн холбоо онцолжээ.
Цаашид залуу бөхчүүдийн эрхэнд халдсан тохиолдолд тухайн бөхийг хамгийн багадаа нэг башёд барилдуулахгүй өнжүүлэх, илүү ноцтой асуудал үүсгэсэн бол түүнээс цаашхи арга хэмжээг авна гэдгийг ч тус холбооноос мэдэгджээ.