Алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, НОБГ-ын харьяа нийслэлийн Аврах анги 105-ын аврагчдын хамтран “Агаараас аврах ажиллагаа явуулах нь” сэдэвт дадлага сургуулийг хийж байна.
Энэхүү дадлага сургууль нь Тахилт дахь Үндэсний аврах бригадын сургалтын төвд зохион байгуулагдаж байгаа бөгөөд өндрөөс олсоор буух, нисдэг тэрэгнээс заагдсан бүсэд аврагчдыг олсоор буулгах, нисдэг тэрэгний татагч төхөөрөмжөөр аврагчийг буулгах, өргөх ажиллагааны дадлага сургуулиуд явагдах юм.
Дадлага сургуульд Үндэсний аврах бригад, Нийслэлийн аврах анги 105-ын 60 гаруй алба хаагч хамрагдаж байна.
Эх сурвалж:Онцгой байдлын ерөнхий газар