Сайхан монголд муухай монголчууд

Би нэг их сүр нь дэндсэн үг хэлэх дургүй л дээ. Гэхдээ л манай улс чинь дэлгэсэн тэрлэг шиг нутгаараа төв азийн цээжийг чимдэг шигээ дээд заяат монголчууд минь дэлхий биш юмаа гэхэд монголоо чимэж л явмаар байгаам даа.

ӨӨРСДИЙГӨӨ ТОЛИНД ХАРЪЯ

Манайхан зүгээр л нүүр номын цаанаас л уур бухимдал үзэл бодлоо илэрхийлдэг. Нийгэмд үнэхээр болж бүтэхгүй зүйл байвал, ямар нэг зүйлд үнэхээр санаа нэгдэж чавдал хийж чадна. Жишээ нь, тайван жагсаал цуглааны аргаар асуудлыг шийдвэрлэж болох байтал жагсаал цуглаан гэхээр тэнд зөвхөн боловсрол мэдлэггүй, хийх ажилгүй хүмүүс л очдог гэж боддог. Энэ манайхны буруу биш л дээ. Энэ бол 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн үймээнтэй холбоотой. Тэнд очсон хүмүүс асуудллыг хүчээр шийдэх гэж дайрсан, түүний улмаас хүний амь нас эрсдсэн.

Жагсаал гэхээр яг л тэр дүр зураг нүдэнд нь харагддаг болохоор бүгд айдаг. Тиймээс л цахим хаягны цаанаас хэтрүүлэгтэйгээр дургүйцлээ илэрхийлдэг. Бас урлаг соёлынхон жагсахгүй байна гэж их шүүмжилнэ. Яагаад заавал урлагийнхан очвол очно гэсэн бодолтой байгаа юм бэ? Бид ч бас адилхан л хүн шүү дээ, тэдэнтэй тэдэнгүй асуудлыг шийдчихэж чадах л хүмүүс. За тэгээд л улс төр яриад эхэлвэл нөгөө дуусдаггүй яриа нь эхэлж байгаа юм даа. УИХ-ын гишүүдээ өөрсдөө сонгочихоод л дөрвөн жил ам уралдаж муулна. Тэгээд өөрсдийн сонголт гэсэн гарцаагүй үнэнтэй тулахаараа урлаг соёлынхон л сонгуулийн рекламанд нь явсанаас болоод бид сонгочихлоо гэнэ. Ингээд л бүх зүйлийн бурууг өөрсдөөсөө биш ямар нэг хийсвэр зүйл, эсвэл хэн нэгэн этгээдүүдэд бурууг өгнө. Өөрсдийнхөө амьдралд ч бас бусдыг буруутгана. Төрөөс тийм зүйл хийхгүй байна, төр имй байна гээд л. Мэдээж улс төрийн үйл ажиллагааны доголдол байгаа л байх. Гэхдээ л бидний амьдрал болохоор бид л асуудлаа шийдэх хэрэгтэй. Бас манайхан хэтэрхий нэг хэв загварт баригдсан шиг санагддаг. Зүгээр л шийдчих асуудлыг өөрийгөө дөвийлгөж, бусдыг доош хийж, бардам зангаараа аархаж, омгорхдог.

ЦАХИМ ЕРТӨНЦ /ХЯНАЛТГҮЙ ГУДАМЖ/ 

За цахим ертөнц сошиал медиа тэр тусмаа нүүр номын хэрэглээ ихсээд хөгждөг бол манайх америкийг чичрүүлэх хэмжээний байх байлаа. Гэвч өнөөдөр дэлхийн улс орнууд хөгжиж, хүмүүс нь нүүр ном хэрэглэх нь багасаж, цахим орчны зохисгүй хэрэглээ бүр ч багасаж байна. Тэгэхэд манайд л цахим орчны тэр тусмаа нүүр номын нөлөө нийгэмд маш их болсоор байна. Ямар ч хараа хяналт байхгүй, эцэх эхчүүд нь нүүр номноос үр хүүхдээ олж харна гэдэг үлгэр болсон. Харин нөгөө хэд нь цахим ертөнцийн цаанаас нэр, царайгаа нуучихаад амьдрал хүүрнэж сууна. 14-с доош насны хүүхдүүдийн мэдээлэл нийтлэл үнэндээ л хараад гайхмаар. Жишээ нь “Хэзээ хийсэн үйлийн үрээр энэ амьдралд чамтай учраад зовж яваан бол” “бүх зүйл сонирхолгүй байна хаа нэг тийшээ яваад эргэж ирмээргүй байна”... за тэгээд л бохир улс төр гэх мэт томчуудын ярьдаг бүхий л сэдвээр пост, коммент бичиж сууна. Үүнд хэн буруутай вэ? Мэдээж эцэг эхчүүд буруутай. Хүүхдээ огт хайхардаггүй, үлгэр дуурайлал үзүүлдэггүй, хүүхдийнхээ хажууд хүн муулж, тулга тойрсон хадам хадагтайн хэрүүл хийнэ. Тэгээд л хүүхэд нь өөрөөс нь үлгэр авч яг тэр үйлдлийг нь гаргахад багш нарыг буруутгана бүр болохгүй бол нийгмийн буруутгана.

ХИЙЖ БАЙГАА НЭГНЭЭ ЗААВАЛ ШҮҮМЖИЛДЭГ 

Манай орон ийм байна тийм байна гэхээр л зарим хүмүүс нь “Аргагүй шүү дээ хошин урлаг хөгжөөд хошин урлаг үзэх хүмүүс олон байгаа юм чинь гэнэ. Эсвэл нийтийн дуу хөгжөөд байгаа юм чинь яаж улс хөгжихийн гэнэ. За нийтийн дуу, хошин урлаг хоёр хөгжсөнөөсөө болоод сүйрч мөхсөн улс гэж би лав сонсоогүй. Мэдээж сэтгэхүйг хязгаарладаг, хэтэрхий ядмагхан сэтгэхүй гэдэг л юм байна лээ. Харин түүнийг тааруулаад зохицуулаад үзээд инээх хэрэгцээгээ хангаж чадахгүй бол тэгээд хохино л гэх байх даа. Манайхан их гоё л доо. Одоо болсон чинь хуучны хошин шог гоё, одооны хошин шогийнхон хүн инээлгэж чадахгүй гээд л үглэх болж. Нөгөөдүүлээ битүүхэн өгүүлээд байгаа цаагуураа.  Бас хийсэн нэгнээ заавал доромжилно. Шүүмжилнэ биш доромжилно гэсний учир мэдээж төгс бүтээл, төгс оршихуй гэж байхгүй тиймээс шүүмж гэдэг бол заавал байх ёстой. Харин доромжлол байх ёсгүй. Нийгэмд болж байгаа бүх зүйлийг доромжилно. Шинэ гарсан кино, жүжиг, улс төрчид, урлагийнхан гээд л бүгдийг нь доромжилно. Ингээд л хяналтгүй гудамжиндаа тэмцэлдэж байхад хүүхдүүд чинь үүнийг чинь яг л дуурайж байгаа юм даа. Ингээд л хүүхдүүдийнхээ тэр байдлын буруутанг багш нараар дүрсэлнэ. Болохгүй бол өнөөдрийн энэ нийгэм гэсэн сайхан үгэндээ тохоод орхино.

ДЭЭД БОЛОВСРОЛТОЙ АЖИЛГҮЙЧҮҮД 

Бүгд л дээд боловсрол эзэмшихийн тулд байдгаа барж зүтгэнэ. Чадвал улсын сургууль, чадахгүй бол хувийн сургуульд орж ямар нэг дипломтой л болохыг бүнд хичээнэ. Зорьсондоо ч хүрч мэдсэн сурсан үл хамааран нэг хавсастай болно. Хавтастай болчихсон учраас тухайн мэргэжлийнхээ дундаас дээш албан тушаалд суухын тулд авилга хээл хахуулийг нь өгөөд ч болов төрийн албанд орохын зүтгэнэ.Чадахгүй бол нөгөө л хэлдэгээ хэлж монголд ажил олдохгүй байна, төгссөн хүүхдээс туршлага нэхэж байна гэдэг нөгөө л зүйлээ ярина.

УТАА

"Өнөөдрийн байдлаар гадна орчны агаарын бохирдол 100м-с дотогш үзэгдэх орчин харагдахуйц байна" гэж тодорхойлоод байгаа. Гэтэл бодит байдал дээр утааны голомт гэгдээд буй гэр хороолол болон хотын захын хэсгүүдээр нөхцөл байдал их хүнд байгаа. Гарахад л хоолой хорсом утаатай. Өглөө оройдоо юу ч харагдахгүй хар бараан нүхрүү л яваад орчихож байна. Иргэд үүнд төрийн үйл ажиллагааг л буруутгаж байгаа. Мэдээж нэг талаар төрийн үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг болох бодлого боловсруулалтын үйл явцын орхигдол, үл хайхрах байдал байж болох ч нөгөө талаар яг үнэндээ гэр хорооллоос утааны эх үүсвэр гарч байгаа нь үнэн. Иймээс,

Нэгдүгээрт, гэр хороооллыг орон сууцжуулах хөтөлбөрийг яаравчлан, гэр хороололд амьдарч байгаа иргэдийн нөхцөл байдалтай уялдуулан хэрэгжүүлэх.

Хоёрдугаарт, хөдөөнөөс хотруу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг сааруулах. Үүнд: Хөдөө орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлж бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх. Мөн хотоос хөдөөрүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг дэмжсэн малжуулах ч юмуу дорвитой бодлого боловсруулах хэрэгтэй юм шиг. Шаардлагтай бол Их дээд сургуулиудыг нүүлгэн шилжүүлэх.

Гуравдугаарт, хотын захын дүүргүүдийг дагавар хот болгон хөгжүүлэх...

Бидний дутагдал Манайхан арай л бэлэнчлэх сэтгэлгээтэй юм шигээ. Бүх зүйлд төрийг буруутгана. Өөрсдөө хөдөлмөрлөөд хувиараа бизнес хийх маш олон боломж байхад зөвхөн төр бидэнд бараг л үнэгүй байр өгөх ёстой гэсэн байр сууринаас хандах юм. Урлаг соёлынхон утааны эсрэг жагсахгүй байна л гэнэ. Урлагийнхан талбай дээр очиж жагсаж өлслөө гээд утаа үлээсэн юм шиг арилахгүй л болов уу. Харин ч урлагийнхан жагсвал бид жагсана гээд гэртээ суудаг хулчгар зан шиг санагдаж байна. Утаа найзаасаа салахын тулд урт хугацааны зорилтот бодлого бүгдийг хамарсан хамтын үйл ажиллагаа л шаардлагатай байх шиг санагдаж байна. Иргэдийн бас нэг алдаа нь өөрсдөө хөдөө гэхээр л дотор нь муухайрдаг. Хотод ингэж хордож бухимдаж байснаас хөдөө очоод бүр мал малладаггүй юмаа гэхэд ЖДҮ эрхлээд амар тайван эрүүл саруул амьдрах боломж байгаа. Гагцхүү төрөөс үүнийг дэмжих шаардлагай юм шиг. Дахин хэлье миний л бодол шүү.

БҮХ ЗҮЙЛД "МОНГОЛ ЯЛНА" БАЙР СУУРИНААС ХАНДАХАА БОЛИМООР

Ийм л нэг бусдаас буруу хайсан, аагархаж омгорхсон, өөрсдийгөө нийгмийн  толинд харчихаад л өөрөө өөрсдийгөө муулж гарна даа. Ийм л нэг ард түмэн шүү дээ. Сайхан монголд сайхан амьдрах боломж их л байлтай.

Нийтлэлч: Б.Чаминчулуун