УИХ-ын өнгөрсөн баасан гарагийн хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар хаалттай мэдээлэл хийх байсан юм.
Гэвч УИХ-ын гишүүдийн ирц бүрдээгүй тул чуулган хуралдаагүй билээ.
Иймд хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Ерөнхийлөгч Х.Баттулгаас хүлцэл өчиж, тайлбар хийсэн албан бичиг илгээжээ.