НӨАТ-ын сугалаанаас 10 сая төгрөгийн хоёр азтан тодорлоо

НӨАТ-ын урамшууллын 2018 оны арваннэгдүгээр сарын сугалааны тохирол өчигдөр Боловсрол телевизээр орон даяар шууд явагдлаа. Тохиролд 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалтын баримтуудыг хамруулсан билээ. 

Уг тохирлоор: 50 мянган төгрөгийн азтан 20,463, , 200 мянган төгрөгийн азтан 2,073, Нэг сая төгрөгийн азтан 198, 5 сая төгрөгийн азтан 25, 10 сая төгрөгийн азтан 2 тус тус тодорлоо. 

Харин супер сугалааны азтан тодорсонгүй.  Супер шагналын дугаар: 86333238 /200,000,000 төгрөг байв.