УИХ-ын дарга М.Энхболд Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр " Намайг огцруулах шаардлагыг Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг Төрийн байгуулалтын Байнгын хороогоор хэлэлцээд санал дүгнэлтээ гаргаачээ гээд шилжүүлсэн байгаа.
Аливаа асуудлыг хуулийн дагуу шийдэх ёстой гэсэн байр суурийг баримталж байгаа.
Өчигдөр манай МАН-ын III Бага хурал боллоо. Гэхдээ зохион байгуулалттайгаар зарим хүний яриаг нээлттэй олон нийтэд хүргэх ажлыг хийлээ. Гарсан шийдвэр, ярьсан зүйлийг хэвлэл мэдээллийн байгууллагад хүргэдэг уламжлал байсан. Гэтэл өчигдрийн хурал нийтэд хаалттай, хэвлэл мэдээллийнхэнийг оруулаагүйд харамсаж байна. Ингэж байгаа нь сүүлийн 20 жилийн дотор болохгүй, бүтэхгүй байгаа бүх юмыг надад наах гэсэн, хууль тогтоох дээд байгууллагын эрх мэдэл рүү шууд халдсан явдал болсон.
Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ нарын хэлсэн үгийг олон нийтэд хүргэсэн. Би тэдэнд хариулт өгсөн. Гэвч миний ярьсан хэлснийг олон нийтэд огт хүргээгүй.
Өчигдрийн хурлын үеэр намын дарга надтай уулзсан. Хоёулхнаа зөвлөх ярих зүйл байна гээд. Нэгдүгээрт, намайг өргөдлөө өг гэсэн. Үүнийг хуулийн дагуу шийднэ. Хоёрдугаарт, хоёулаа өргөдлөө өгвөл яасан юм бэ гэсэн. Гэхдээ энэ бол зөвхөн бид хоёрын дунд үлдэнэ гэсэн ч боловч харамсалтай нь намын дарга маань ярьснаа өөрөө дэлгэсэн байгаа юм.
Буулт хийх, ойлголцох зүйлийг өчигдөр зөндөө ярьсан. Намайг Засгийн газрыг огцруулах асуудал дээр гарын үсэг зурж , өөрөө хүлээж авсан гэсэн. Тэр бол хууль зөрчөөгүй ээ. Би УИХ-ын гишүүнийхээ хувиар гарын үсэг зурсан.
Би хуулийн дагуу УИХ-ын даргаар томилогдсон. Энэ суудлаас буух эсэх асуудал маань ч мөн хуулийн хүрээнд байх ёстой гэж бодож байна. гэлээ.