Зүүн салаа-Саппоро чиглэлд хүүхдүүдэд ҮНЭГҮЙ автобус үйлчилж эхэллээ

Зүүн салаа-Саппоро чиглэлд өнөөдрөөс эхлэн энэ сарын 29 хүртэл буюу хүүхдийн хичээл амрах хүртэл тохилог автобус хүүхдүүдэд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үйлчлэхээр болжээ. 
Хүүхдүүдэд үнэгүй үйлчлэх энэхүү ажлыг Монголын хандив тусламжийн холбоо ТББ зохион байгуулж байгаа бөгөөд хүн бүр хандив өгөх нь нээлттэй аж.

Автобусны чиглэл ирэх долоо хоногоос өөрчлөгдөх бөгөөд өглөө 06.30 цагаас 20.00 цаг хүртэл үйлчлэх юм байна.