“Капитал” банкаар дамжин олгогддог тэтгэвэр, тэтгэмжийг бусад банкууд руу шилжүүлжээ

Энэ сараас эхлэн “Капитал” банкаар дамжин иргэдэд  олгогддог тэтгэвэр, тэтгэмжийг бусад банкууд руу шилжүүлэн олгож эхэллээ. Чухам ямар учраас энэ арга хэмжээг авсан талаар албаныхан мэдээлэл өгөөгүй байна. 

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт АТГ-аас “Капитал” банкинд санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Учир нь ЖДҮХ сангаас зээл авсан асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хамаарал бүхий “Капитал” банк жилийн 7 хувийн хүүтэй, 48 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮХ сангаас  авсан баримт дэлгэгдсэн юм. Энэ асуудлыг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагааг нарийвчлан явуулж байгаа билээ. Энэ асуудлаас үүдэн тус банкаар олгогддог байсан тэтгэвэр, тэтгэмжийг өөр банкууд руу шилжүүлсэн үү гэж хардах хэсэг байгаа билээ.