МАН-ын Бага хурал өчигдөр /2018.12.19/ 11.40 цагт эхэлж, шөнө хүртэл үргэлжилсэн байна. Хурлаар Б.Энхболдыг өөрөө суудлаа өгөх хүсэлт гаргах тухай асуудлаас гадна бас нэгэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн нь Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах байжээ.
Тодруулбал, Д.Хаянхярваа, Су.Батболд нарыг удирдах зөвлөлөөс хасч, Д.Сумъяабазар, С.Амарсайхан нарыг нэмсэн байна.
Түүнчлэн намын дүрмэндээ намын гишүүнээс хасах шийдвэрийг Хяналтын Ерөнхий Хороо бие даан шийдэх боломжтой зэрэг өөрчлөлтийг оруулсан тухай эх сурвалжууд мэдээллээ.
МАН-ын Бага хурлын шийдвэрийн талаар өнөөдөр /2018.12.20/ 12:00 цагт хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өгөх тов гаргажээ.