У.Хүрэлсүх: Хоёулаа хамтдаа албан тушаалаасаа зэрэг огцорч төрийн гацааг гаргая

МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр огцруулахыг дэмжсэн шийдвэр гаргасан ч М.Энхболд энэхүү шийдвэрийг хүлээж аваагүй, өөрийн байр суурин дээрээ баттай зогсож байгаа гэнэ. Мөн эх сурвалжуудын мэдээлж буйгаар У.Хүрэлсүх М.Энхболдод хамтдаа буюу хоёулаа албан тушаалаасаа зэрэг огцорч төрийн гацааг гаргая гэсэн санал гаргасан ч М.Энхболд энэхүү саналыг хүлээж аваагүй ажээ.  

Тиймээс Бага хурлаас УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр ажлаа өгөх ёстой гэсэн тогтоолыг баталжээ. Уг тогтоолыг Бага хурлын гишүүдийн 90 гаруй хувь нь дэмжсэн гэсэн мэдээлэл байгаа юм.

Эх сурвалжуудын хэлж буйгаар тус Бага хуралд анхнаасаа намаас гишүүн хөөх, хасах асуудлыг Хяналтын Ерөнхий Хороо нь оруулж ирэх төлөвлөгөөгүй байсан бөгөөд энэ талаар огт дурдагдаагүй гэв.