Хэрэв"PAC-3″ сөнөөгч пуужинг Украинд хандивлавал Япон улсад хатуу арга хэмжээ авч болзошгүй гэж Оросын Гадаад хэргийн яам анхаарууллаа. Японы Батлан хамгаалах яам Украинд дэмжлэг үзүүлэх зорилготой өөрийн улсдаа үйлдвэрлэсэн хуурай замын пуужинг АНУ-аар дамжуулан өгөх талаар өнгөрсөн долдугаар сард мэдэгдэж байсан юм.
Оросын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Андрей Настасиин Лхагва гаригт хэвлэлийн бага хурал зарлаж, Японы шийдвэрт шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлжээ. Мөн тухайн хуурай замын "PAC-3" сөнөөгч пуужин Украинд хүрэх юм бол Япон улс санаатайгаар Москватай дайсагнасан гэж үзэхээ мэдэгдсэн байна. Орос улс Японтой харилцах харилцааныхаа хүрээнд шийдэмгий, хатуу арга хэмжээ авах эрхтэй гэж Настасийн нэмж хэлсэн. Гэхдээ ямар арга хэмжээ авах боломжтойг бүрэн тайлбарлаагүй байна.
Оросын нисгэгчгүй онгоцны цохилт үргэлжилсээр байгаа тул Украин агаарын довтолгооноос хамгаалах хүчээ нэмэхийг зорьж байна.
Эх сурвалж: NHK JAPAN